|
|
|
"Хүссэн зүйлээ хийгээгүйнхээ төлөө шалтаг тоочих хэрэггүй." - Сэм Алтман |
| ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
 | МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 50,289.01 нэгжид хүрч 0.36 хувийн өсөлттэй хаагдлаа.
- Монгол улс 2024 оны эхний 11 сард нийт 158 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 25.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 14.6 тэрбум ам.доллар, импорт 10.6 тэрбум ам.долларт хүрч,тэнцэл 4.0 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспорт 2024 оны эхний 11 сар дөмнөх оны мөн үеэс 781.7 сая ам.доллароор өсөхөд зэсийн хүдэр, баяжмал 528.1 сая ам.доллар, алт 181.0 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 153.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Импорт өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллароор өсөхөд суудлын автомашин 382.3 сая ам.доллар, ачааны автомашин 297.6 сая ам.доллар, дизелийн түлш 196.2 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 139.3 сая ам.доллар, бензин 91.5 сая ам.доллар, цахилгаан шуудан утасны холбооны аппарат 75.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
- Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 11-р сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.1 (17.2%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.2 (32.5%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.6 (36.2%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Холбооны нөөцийн сан өнгөрөгч 7 хоногт бодлогын хүүгээ зах зээл дэх хүлээлтийн дагуу 0.25 хувиар бууруулж 4.50 хувьд хүргэлгээ. Ингэснээр Холбооны нөөцийн сан бодлогын хүүг оргил түвшнээс 1 хувиар бууруулаад байна. Үүний зэрэгцээ төв банкны бодлого тодорхойлогчид эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн таамгаа 12-р сарын байдлаар шинэчилсэн ба тус тайланд бодлогын хүүг 2025 онд зөвхөн 2 удаа бууруулах төлөвлөгөөтэй байгаа графикийг үзүүлжээ. Өнгөрөгч 9-р сарын байдлаар төв банкны бодлого тодорхойлогчид 2025 онд бодлогын хүүг 4 удаа бууруулах хүлээлттэй байгаагаа тайландаа мэдээлсэн байсан юм. Үүний дараа бодлогын хүү өндөр түвшинд хадгалагдах хүлээлтийг зах зээл хүлээн авсан тул хувьцаанууд 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс өнгөрсөн 7 хоногт 1.99 хувийн уналттай байлаа.
- Холбооны нөөцийн сангийн тэргүүн сүүлийн 2 жилийн хугацаанд инфляцын түвшин буурч зорилтот 2 хувийн түвшинд ойртсон байгааг онцоллоо. Гэсэн хэдий ч АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй худалдааны тарифын бодлого болон цагаачлалын бодлого нь инфляцыг дахин өдөөх төлөвтэй байгааг харгалзан үзэж бодлогын хүүг эрт бууруулалгүй хүлээцтэй хандах нь чухал болохыг тодорхой хэллээ.
- АНУ-ын эдийн засаг 2024 оны 3-р улиралд улирлын өмнөх үеэс 3.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Тус үзүүлэлт нь дийлэнх шинжээчдийн 2.8 хувийн өсөлтийн хүлээлтийг давсан үзүүлэлт боллоо. Жижиглэн борлуулалтын дүн 11-р сард сарын өмнөх үеэс 0.7 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Хувийн хэрэглээний зардлын индекс (PCE) 11-р сард 2.4 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын төв банкны мөнгөний бодлогын ирээдүйн шийдвэр гаргалт болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй худалдааны тарифын бодлогод хөрөнгө оруулагчид санаа зовниж улмаар өнгөрөгч 7 хоногт Europe 600 индекс сүүлийн 3 сарын хамгийн өндөр буюу 2.76 хувийн уналттай хаагдлаа.
- Английн төв банк хүлээлтийн дагуу бодлогын хүүг 4.75 хувьд хэвээр хадгаллаа. Мөнгөний бодлогын хорооны саналын эрхтэй 9 гишүүний 3 нь зах зээлийн эрэлт болон хөдөлмөрийн зах зээлийн сул байдлаас шалтгаалан бодлогын хүүг 0.25 хувиар бууруулах санал өгсөн байна. Харин дийлэнх буюу нөгөө 6 гишүүн цалин болон үнийн өсөлтийг харгалзан үзэж бодлогын хүүг 4.75 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаснаар бодлогын хүү 4.75 хувьд хэвээр хадгалагдлаа.
- Их Британийн 11-р сарын суурь инфляцын түвшин 2.3 хувиас 2.6 хувьд хүрч өслөө. Үүнд, бензин шатахуун болон хувцасны үнэ өссөн нь гол нөлөөг үзүүлжээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Nikkei 225 индекс 1.95 хувь, TOPIX индекс 1.62 хувийн тус тус уналттай хаагдлаа. Япон улсын төв банкнаас мөнгөний бодлогыг хэвийн байдалд шилжүүлэхээр ажиллаж буй үйл явц удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй гэсэн хүлээлт нэмэгдсэнтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл уналттай байлаа.
- Иений ханшийн хувьд өнгөрөгч 7 хоногт ам.долларын эсрэг үргэлжлэн суларлаа. Ам.долларыг харьцах иений ханш 153.64 байсан бол 156.41-д хүрч суларлаа. Иений ханшийн сулрал нь Япон улсын экспортлогч компаниуд ялангуяа автомашин үйлдвэрлэгчдийн ашигт байдлыг дэмжиж байна.
- Япон улсын төв банк бодлогын хүүгийн түвшинг 12-р сарын 18-19-ний хурлаар тогтвортой буюу 0.25 хувьд хэвээр хадгаллаа. Ингэснээр, зах зээлийн хандлага 2025 оны 1-р сард болох хурлаар төв банк бодлогын хүүгээ өсгөх өндөр магадлалтай гэх төлөвтэй боллоо.
- Япон улсын 11-р сарын суурь инфляцын түвшин 2.3 хувиас өсөж 2.7 хувьд хүрлээ.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ - БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх үзүүлэлтүүд таагүй гарснаар тус улсын хувьцааны зах зээлийн төлөөлөх голлох индексүүд уналттай хаагдлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.70 хувь, CSI 300 индекс 0.14 хувийн тус тус уналттай хаагдлаа.
- БНХАУ-ын 11-р сарын жижиглэн худалдааны борлуулалтын дүн жилийн өмнөх үеэс 3.0 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь 10-р сард 4.8 хувь өссөнтэй харьцуулахад буурсан үзүүлэлт болж шинжээчдийн таамаглалд хүрсэнгүй.
- БНХАУ-ын 16-24 насны залуучуудын (сурагчдыг оруулаагүй) ажилгүйдлийн түвшин 11-р сард 16.1 хувь болж 10-р сарын 17.1 хувиас буурсан үзүүлэлттэй гарлаа.
|
| НОГООН ИРЭЭДҮЙ БОНД |
🌳 ТЖТБ” ХХК-ийн "TML Plastic" үйлдвэрээс Монголын Хөрөнгийн Бирж дээр хөрөнгө оруулагчдад санал болгож буй Ногоон Бондын купон буюу хүүгийн хэмжээ нь системийн нөлөө бүхий таван арилжааны банкны 36 сарын хугацаатай ам.долларын хадгаламжийн зарласан дундаж хүүгийн түвшнээс 5.6 нэгж хувиар өндөр байгаа бол олон улсын зах зээлд арилжаалагдаж буй корпорейт бонд болон МУ-ын Засгийн Газрын бондын өгөөжүүдээс 1.5-5.6 нэгж хувиар өндөр юм.
🏦 Банкны хадгаламж болон гадаад бондын хүүгийн орлогод 10 хувийн татвар ногддог бол бидний санал болгож буй нээлттэй ногоон бондын хүүгийн орлогод 5 хувийн татвар ногдож байгаа нь татварын дараах өгөөжийн түвшнийг нэмэгдүүлж байгаа юм.
Монгол Улсад нэн тулгамдаж буй байгаль орчны бохирдлыг бууруулах ажилд бодит хувь нэмрийг оруулан, байгальд ээлтэй санаачилгын нэг хэсэг болж ногоон ирээдүйд хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл 7010-0261, 8007-8704 дугаарын утсаар хөрөнгө оруулалтын зөвлөхтэй холбогдон мэдээлэл авах болон дараах холбоосоор нэвтрээрэй. 📲
🌐 https://qrco.de/GreenBondOffer
|
| Харилцагч, хөрөнгө оруулагч та бүхэн энэ бондын талаар мэдээлэл авах болон худалдан авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. |
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
|
|
|
| БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ | Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.191 хувиас 6.815 хувийн хооронд байна. Мөн Улаанбаатар хотын бондын өгөөж 6.89 хувь байна.
Монгол улсаас олон улсын зах зээлд арилжаалсан компанийн бондуудын өгөөж 6.638 хувиас 10.817 хувийн хооронд арилжаалагдаж байна. Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.
|
 |
 |
Дэлгэрэнгүй |
| МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
 | "ТЖТБ" ХХК-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД САНАЛ БОЛГОЖ БУЙ "GREEN RECYCLE" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН 2-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ЭХЭЛНЭ
2024.12.16
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 339 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/241 тоот тушаалаар бүртгэгдсэн "ТЖТБ" ХХК-ийн Ногоон бондын хөтөлбөрийн 2 транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 26-ний өдрийг дуустал ажлын 5 өдөр 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.
Дэлгэрэнгүй | |
"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК САНХҮҮЖИЛТИЙН МЭДЭЭЛЛЭЭ ТАНИЛЦУУЛЛАА 2024.12.16
"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК /Эрдэнэ Ресурс/ нь Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй хамтран хөгжүүлж буй өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, ашиглалтад оруулах зорилгоор Худалдаа Хөгжлийн Банктай хамтран 50 сая ам.доллар хүртэл зээлийн гэрээ байгуулсан байна.
Дэлгэрэнгүй | |
|
|